Skip to main content

Сургалтууд

Зорилго

EnglishConnect нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс англи хэл сурахад зориулан гаргасан хөтөлбөр юм. EnglishConnect хөтөлбөрийн зорилго нь суралцагчдад нөхөрлөлийг болон итгэл үнэмшлийг дэмжих орчинд англи хэлний чадвараа хөгжүүлэхэд туслах явдал юм.

Онцлох давуу талууд

Англи хэлний мэдлэгээ сайжруулснаар ажил эрхлэлт, боловсрол, үйлчлэл, нөхөрлөлийн шинэ боломжуудыг нээж чадна. Гэвч дэлхий даяар олон хүнд англи хэл сурахад нь зардал, байршил, цаг хугацаа, өөртөө итгэлтэй бус байдал, хүртээмж зэрэг саад бэрхшээлүүд тулгардаг. EnglishConnect нь дэлхий даяарх суралцагчдад дараах онцгой боломжуудыг өгдөг:

  • Нөхөрлөл ба итгэл үнэмшлийг хөгжүүлэх зорилготой англи хэлний ярианы бүлгүүдэд оролцох.
  • Хувиараа судлах эх сурвалжуудыг маш бага зардлаар эсвэл үнэ төлбөргүйгээр ашиглах.
  • Сүнслэг болон онолын мэдлэгийг хослуулан бие даах чадвартай болох.

Хэл сурахад үүрэг даалгавар, цаг хугацаа, хичээл зүтгэл, тусламж дэмжлэг, урьдчилан төлөвлөсөн дадлага шаардагддаг. EnglishConnect сургалтууд нь суралцагчдад өөрсдийн суралцах үйл явцад хариуцлага хүлээж, зорилгодоо хүрэхийн тулд хамтран ажиллахад нь туслах зорилготой.

Зардал багатай шигтгээ зураг

Зардал багатай

Төлбөрт зөвхөн сургалтын материалын зардал багтдаг.
Сүмийн шигтгээ зураг

Нөхөрлөл ба итгэл үнэмшил

Оролцогчид суралцахад зориулсан сүнслэг болон онолын зарчмуудыг хэрэгжүүлэхийн сацуу бие биеэ дэмждэг.
Бөмбөрцгийн шигтгээ зураг

Орон нутгийн ба онлайн

Курсууд нь орон нутгийн гишүүдтэй хийх цугларалт болон өөрийн хурдаар сурахад зориулсан онлайн эх сурвалжуудаас бүрддэг.

Курсын зорилго

EnglishConnect сургалтууд нь суралцагчдад дараах зүйлсийг хийхэд тусалдаг:

  • Итгэлээ нэмэгдүүлэх
  • Илүү чадвартай суралцагчид болох
  • Англи хэлний мэдлэгээ сайжруулах
EnglishConnect шеврон шигтгээ зураг
overrideTextColor= overrideCardAlternateTextColor= overrideDisableBackgroundImage= overrideTextAlignment= overrideCardHideSection= overrideCardHideByline= overrideCardHideDescription= overrideCardShowButton= overridebuttonBgColor= overrideButtonText=

EnglishConnect 1, 2-р сургалтууд нь суралцагчдад анхан шатны англи хэлний ярианы чадвар хөгжүүлэхэд тусална. EnglishConnect 3 нь суралцагчдыг боловсрол эзэмших боломжуудад – ялангуяа PathwayConnect хөтөлбөрт (илүү мэдээлэл авахыг хүсвэл byupathway.org руу орно уу) бэлтгэнэ.

EnglishConnect 1, 2

EnglishConnect 1, 2-р сургалтуудыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд болон номлогчид орон нутгийн Сүмийн удирдагчдын удирдлаган доор заадаг. Ярианы хичээл нь долоо хоног бүр ихэвчлэн орон нутгийн цуглааны байранд явагддаг. Сургалтын материалыг онлайнаар болон хэвлэмэл хэлбэрээр ашиглаж болно.

EnglishConnect 1, 2 сургалтанд элсэх

3 хүнтэй шигтгээ зураг
Долоо хоног бүрийн ярианы хичээл
Ярианы бөмбөлөгийн шигтгээ зураг
Багш удирдан явуулна: Орон нутгийн гишүүн эсвэл номлогчийн хамтрал
Цагны шигтгээ зураг
30 минут - Сайн мэдээний зарчмуудын тухай ярилцлага
60 минут - Англи хэлний ярианы дадлага
Гарын авлагын шигтгээ зураг
Хувиараа судлах эх сурвалжууд хэвлэмэл хэлбэрээр болон онлайнаар байдаг
Англиар ярьж буй хүний шигтгээ зураг
Өдөр бүр дадлага хийх
Үзэг цаасны шигтгээ зураг
Зорилго тавих болон гүйцэтгэлээ тэмдэглэх

EnglishConnect 3

EnglishConnect 3-ыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн орон нутгийн гишүүд, удирдагчдын дэмжлэгтэйгээр BYU-Pathway Worldwide явуулдаг. EnglishConnect 3 нь онлайнаар юм уу орон нутгийн цуглааны байранд долоо хоног тутам суралцагчаар удирдуулдаг цугларалт бүхий өөрийн хурдаар сурахад зориулсан онлайн сургалт юм.

Суралцагч EnglishConnect 3-д бүртгүүлснээр онлайнаар суралцах эх сурвалжуудыг 14 долоо хоног ашиглан сонсох, ярих, унших, бичих чадварууддаа тусгайлан санал зөвлөгөө авах болно. Онлайнаар суралцах эх сурвалжууд нь чадварт суурилсан бөгөөд суралцагчид англи хэлний тодорхой чадвар эзэмшсэнээр түвшин ахидаг. Суралцагчид EnglishConnect 3 сургалтыг зорилгодоо хүртлээ давтан авч болно.

EnglishConnect 3-т элсэх

Low Cost: Cost Varies by Country
Learn More
EnglishConnect 3-т элсэх
Чадварт суурилсан өөрийн хурдаар сурдаг онлайн сургалт
3 хүнтэй шигтгээ зураг
90 минут: суралцагчийн удирдан явуулах долоо хоног тутмын цугларалт

Эхлэхэд бэлэн үү?

data-content-type="oneOffPage"

Суралцагчид

Аль нэг ангид элсэх
overrideBackgroundColorOrImage= overrideTextColor= overrideTextAlignment= overrideCardHideSection= overrideCardHideByline= overrideCardHideDescription= overridebuttonBgColor= overrideButtonText= overrideTextAlignment=
data-content-type="oneOffPage"

Багш

Хичээл заахад бэлтгэх
overrideBackgroundColorOrImage= overrideTextColor= overrideTextAlignment= overrideCardHideSection= overrideCardHideByline= overrideCardHideDescription= overridebuttonBgColor= overrideButtonText= overrideTextAlignment=
data-content-type="oneOffPage"

Удирдагч ба мэргэжилтэн

Бүс нутагтаа хичээл явуулах
overrideBackgroundColorOrImage= overrideTextColor= overrideTextAlignment= overrideCardHideSection= overrideCardHideByline= overrideCardHideDescription= overridebuttonBgColor= overrideButtonText= overrideTextAlignment=
overrideBackgroundColorOrImage= overrideTextColor= overrideTextAlignment= overrideCardHideSection= overrideCardHideByline= overrideCardHideDescription= overridebuttonBgColor= overrideButtonText=

For all EnglishConnect programs, the following terms apply instead of the BYU Privacy Notice at the bottom of the page:

EnglishConnect Terms of Participation | Terms of Use | Privacy Notice