Багш болон удирдагчид онлайн ярианы бүлгүүдийг хангаж, байнга холбоотой байхад нь туслахаар Англи хэл Холбогчийн эх сурвалжуудыг тохируулсан. Бүх суралцагчид харилцан ярилцаж, дадлага хийж байгаа үед Англи хэл Холбогч хамгийн амжилттай ажилладаг гэдгийг санаарай.
Харилцааг хөнгөвчлөх хамгийн сайн арга бол суралцагчдыг хосоороо эсвэл жижиг бүлгүүдэд оруулах явдал юм. Суралцагчид бие биетэйгээ аль болох их яриа өрнүүлэхэд нь туслахын тулд онлайн чуулганы завсарлагааны өрөөнүүд болон бусад хэрэгслүүдийг ашиглаарай. Жишээлбэл, бүлгийн бүх хүнийг сонсож байх хооронд нэг суралцагчтай байхын оронд хоёр юм уу түүнээс дээш хүнтэй бүлэг болгон хувааж яриа өрнүүлнэ. Дараагаар нь дараагийн үйл ажиллагааг дахин бүлэглэнэ. Боломжтой бол хүн бүрийг видео бичлэг ашиглахад урамшуулан дэмжинэ.

Виртуал БүлгүүдийгУудирдах Удирдамж
Энэ хөтөч нь танд онлайн Англи хэл Холбогч бүлгүүдийг бэлтгэх ба удирдахад туслах болно.

Виртуал Бүлгийн Оролцогчийн Удирдамж
Цуглааны үеэр холбоосыг чатанд оруулснааар суралцагчидтайгаа хуваалцаарай. Шаардлагатай бол үүнд хандана уу.
Ярилцлагын Бүлгийн Танилцуулга
Та хичээл бүрийн үйл ажиллагаагаар дамжуулан суралцагчдад туслахаар доорх танилцуулгуудыг үзүүлж болно. Эдгээр танилцуулгыг дараах хэл дээр үзэх боломжтой: