Бидний зорилго бол Англи хэлний чадварыг итгэл, нөхөрлөл, өсөлт хөгжлийн орчинд хөгжүүлэх замаар боломжуудыг өргөжүүлэхэд оролцогчдод туслах явдал юм.
Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх нь үйлчилгээ, ажил эрхлэлт ба боловсролын боломжуудыг сайжруулдаг. Англи хэл Холболтоор дамжуулан дэлхий нийтийн өмнө харилцан ойлголцох итгэлийг бий болгож, Англи хэлийг ажил дээрээ ашиглах боломжтой. Англи хэл Холболт 3-ыг дүүргэсэн суралцагчид BYU-Pathway Worldwide-аар дамжуулан эрдмийн зэрэг буюу цол хамгаалахад илүү сайн бэлтгэгдэнэ.
Итгэл
Англи хэл Холбогчид бид англи хэл сурахдаа Бурханы тусламж, хүч чадлыг эрэлхийлэх итгэлээр үйлддэг. Бид сургалтын хөтөлбөрийнхөө туршид өөрсдийн жинхэнэ чадавхыг болон Бурханы суралцах чадвараа нэмэгдүүлэх чадварыг ойлгоход тусалдаг суралцах сүнслэг зарчмыг хэрэгжүүлдэг.Нөхөрлөл
Англи хэл Холбогч ярианы бүлгүүдэд бид нөхөрлөлийг хөгжүүлэх ба биднийг урамшуулж, сэтгэлд нөлөөлөх ба дэмжлэг үзүүлэх сүлжээг бий болгодог. Бид олон төрлийн гарал үүсэлтэй байж болох ч хамтдаа өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, алдаанаасаа суралцаж, олсон өсөлт хөгжилтөө хамтдаа тэмдэглэж чадна.Өсөлт
Англи хэл Холбогч нь Англи хэл сурахаас илүү утгатай; сурах ба заах чадвараа нэмэгдүүлэхэд суралцдаг. Бид хаанаас ч эхэлсэн хамаагүй, шаргуу хөдөлмөрлөж, зорилгодоо хүрэхийн тулд Бурхантай хамтран ажилладаг. Бид өдөр бүр Англи хэлний дадлага хийх, ур чадвараа дээшлүүлэх, сэтгэл хөдөлгөм боломжуудыг нээхийн тулд итгэлтэйгээр ажилладаг. Жишээ нь...- Илүү сайн ажил эрхлэлт
- Дээд боловсрол олгох боломж
- Үйлчилгээний боломж
- Шинэ найз нөхөрлөл
Суралцахуйн зургаан зарчим
1. Чи бол Бурханы хүүхэд
Англи хэл Холбогчид бид оролцогч бүрийг мөнхийн чадавхтай Бурханы хүүхэд гэдгийг мэднэ. Бид өөрсдийн дотор буй жинхэнэ чадамжийг ойлгосноор боломжгүй мэт санагдах зүйлсийг хийхэд Бурхантай хамтрах боломжтой – Англи хэл сурах энд орох болно.
2. Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх
Бид суралцагчдаа Есүс Христийн талаар суралцаж, Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхийг урьдаг. Бид Есүс Христийн ач ивээл ба хүчээр дамжуулан сурч, өөрчлөгдөх хүч чадал, тусламжийг нь хүлээн авч чадна.
3. Хариуцлага хүлээх
Бурханы хүүхдүүдийн хувьд бид хэн болохоо сонгох хүчтэй. Хэдийгээр бусад хүн бидэнд тусалж чадах ч бид суралцах зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай ажлыг хийхээр сонголтыг хийх ёстой.
4. Бие биенээ хайрлаж, бие бендээ зааж сургах
Англи хэл Холбогчийн хамгийн гайхалтай хэсгүүдийн нэг бол бидний ярианы бүлгүүдэд хамтдаа нийлж суралцсан туршлага юм. Бид хамтдаа хайрлаж, зааж суралцсанаар Бурханы тусламжийг урьж, чадвар маань үүнийг дагаж өсдөг.
5. Урагш тэмүүлэх
Хэл суралцах нь цаг хугацаа, хичээл зүтгэл ба шаргуу зан шаардагддаг ч бид үүнд цорын ганцаараа биш. Бурхан биднийг зорилгодоо хүрэхэд хүч чадал ба эр зоригтой байхад тусална.
6. Эзэнтэй зөвлөх
Залбирлаараа дамжуулан Их Эзэнтэйгээ зөвлөлдөх нь өсөлт хөгжилтөө дүгнэж, хүч чармайлтаа төвлөрүүлэхэд бидэнд тусалж чадна. Бид Түүний удирдамжийг эрэлхийлснээр асуудлууддаа шийдэл олох ба бэрхшээлүүдээ даван туулж чадна.