Нийтлэг асуултууд
Суралцагчид
Багш нар
Удирдагчид
Суралцагчдын тавьдаг нийтлэг асуултууд
-
Toggle ItemБи аль ангид сурахаа хэрхэн мэдэх вэ?Би аль ангид сурахаа хэрхэн мэдэх вэ?
- Дараах мэдээллийг ашиглан өөртөө хамгийн сайн тохирох ангийг олж мэднэ үү.
- EnglishConnect 1 эллсэгчдэд тавигдах шаардлага: Төрөлх хэлээрээ уншиж, бичиж чаддаг, англи хэлний ойр зуурын үгсийг уншдаг байх
- EnglishConnect 2 элсэгчдэд тавигдах шаардлага: Төрөлх хэлээрээ уншиж, бичиж чаддаг, англи хэлний энгийн өгүүлбэрийг уншдаг, ярианы энгийн асуулт асууж, хариулж чаддаг байх
- EnglishConnect 3 элсэгчдэд тавигдах шаардлага: Бүртгүүлэхдээ түвшин тогтоох шалгалт өгч дунд шатны доод түвшний оноо авсан байх; анхан шатны унших, бичих, сонсох, ярианы чадвартай байх
- Дараах мэдээллийг ашиглан өөртөө хамгийн сайн тохирох ангийг олж мэднэ үү.
-
Toggle ItemБи хичээлдээ хэрхэн бэлтгэх вэ?EnglishConnect сургалтууд нь англи хэлийг долоо хоног бүр 10-аас дээш цаг давтахад танд туслах ба өөрийн давтсан цагийг бүртгэж хөтлөх төлөвлөгөөтэй ирдэг. Давтахад зарцуулсан цагаа бүртгэж, ахицаа тэмдэглэхдээ энэ төлөвлөгөөг ашигла.
-
Toggle ItemАнхан шатны ярианы чадвар миний амьдралд хэрхэн туслах вэ?
- Ажил эрхлэлт
- Сургалт
- Орон нутаг
- Үйлчлэл
-
Toggle ItemБи EnglishConnect сургалтанд хэрхэн элсэн орох вэ?EnglishConnect 1, 2: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн орон нутгийн гишүүн эсвэл номлогчтой холбоо барина уу.
EnglishConnect 3: Байршлыг эндээс олно уу. -
Toggle ItemБүлгүүд хэр удаан хичээллэдэг вэ?EnglishConnect 1, 2 бүлгүүд 25 долоо хоног хичээллэдэг. EnglishConnect 3 бүлгүүд 14 долоо хоног хичээллэдэг. Та сургалтандаа давтан сурч болно.
-
Toggle ItemБүлгүүд яагаад ийм олон долоо хоног уулздаг вэ?Эдгээр сургалттай холбоотой дадал хэвшил, чадварыг хөгжүүлэхэд цаг хугацаа, дадлага шаардлагатай байдаг. Бүлгийн гишүүд бас бие биенээ дэмждэг бөгөөд бүлэгт суралцах хугацаандаа ойр дотно нөхөрлөдөг.
-
Toggle ItemБи сургалтын материалуудыг хаанаас олж авах вэ?EnglishConnect 1, 2 хөтөлбөрийн гарын авлагыг та store.lds.org вэбсайтаас худалдаж авч болно. Та бас цахим хувилбарыг эндээс эсвэл гар утасны Gospel Library апп-аас авч болно.
-
Toggle ItemХэрэв би цугларалтанд ирж амжихгүй бол яах вэ?Юун түрүүнд цугларалтанд ирж чадахгүй болсноо багшдаа мэдэгд. Дараа нь тэр долоо хоногийн материалаа нөхөн судалж, гэрийн даалгавраа хийхийг хичээнэ. Уулзалтдаа ирж амжаагүй ч ангийнхаа хүүхэдтэй холбоо барина.
-
Toggle ItemБи сургалтандаа давтан сууж болох уу?Болно. Та аль ч EnglishConnect сургалтыг давтан авч болно. Зарим суралцагч сурах зорилгодоо хүрэхийн тулд сургалтыг давтан авахыг хүсдэг.
-
Toggle ItemБи оролцсон батламжаа авч чадаагүй. Би юу хийх хэрэгтэй вэ?Багштайгаа юм уу EnglishConnect хөтөлбөрт томилогдсон мэргэжилтэнтэй холбоо барь.
Багш нарын тавьдаг нийтлэг асуултууд
-
Toggle ItemСонсох дасгал ажлын видео бичлэгийг би хаанаас олох вэ?Сонсох дасгал ажлын видео бичлэг Багшийн материал хуудаст бий.
-
Toggle ItemEnglishConnect гэж юу вэ?EnglishConnect нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс англи хэл сурахад зориулан гаргасан багц бүтээгдэхүүн юм. EnglishConnect хөтөлбөрийн зорилго нь суралцагчдад нөхөрлөлийг болон итгэл үнэмшлийг дэмжих орчинд англи хэлний мэдлэгээ хөгжүүлэхэд туслах явдал юм. Суралцагч Англи хэлний мэдлэгээ сайжруулснаар ажил эрхлэлт, боловсрол, үйлчлэл, нөхөрлөлийн олон олон боломжуудыг нээж чадна.
-
Toggle ItemБид хичээлүүдээ алгасаж, нийлүүлж эсвэл хасаж болох уу?Үүнийг дэмждэггүй. Сургалт бүрийн үргэлжлэх хугацаа, агуулгыг тодорхой үр дүнг тооцож төлөвлөсөн. Бүлгүүдийг бичигдсэн материалуудыг дагахад урамшуулан дэмждэг. Гэвч зарим агуулга хамааралгүй эсвэл орон нутгийн бусад хэрэгцээг оруулахаас өөр аргагүй байж болно. Өөрчлөлтийг оруулахаасаа өмнө мэргэжилтэнтэй холбогдож лавлана уу.
-
Toggle ItemЯрианы хичээлийн үеэр төрөлх хэлээрээ ярьж болох уу?Таны үүрэг бол суралцагчдад англиар ярихад ая тухтай байх орчинг бий болгох юм. Хичээлийн туршид англиар ярихад урьснаар та суралцагчдад хамгийн сайн тусалж чадна. Та үүнийг үлгэр жишээгээрээ харуулж болно. Та үргэлж англиар ярь. Энгийн үгс, богино өгүүлбэрийг ашигла. Удаан ярьж, ойр ойрхон давтаж хэл. Самбарт түлхүүр үгс, хэллэгийг бич. Урт тайлбараас болон хэлэх бүх зүйлээ орчуулахаас зайлсхий. Суралцагчдад тусламж хэрэгтэй бол тэднийг эх сурвалжуудаа ашиглахад мөн бие биендээ туслахад урь. Урам зориг өг. Суралцагчдыг өөрсдийгөө сорьж, чадлынхаа хэрээр англиар ярихад урь. Амжилтанд хүрэхэд тусалж, тэдний хичээл зүтгэлийг сайшаан магт. Суралцагчид хичээлийн цагийн 80 хувьд нь ярих ёстой. Та суралцагчдад хийж сурахад нь туслахад анхаарснаар төрөлх хэлээ ашиглах шаардлага улам багасна.
-
Toggle ItemСайн мэдээний эсвэл Миний бие даах чадвартай болох суурь зарчим хичээлийг ямар хэл дээр заах вэ?Аль болох англи хэлийг ашиглахыг хичээ. Та суралцагчдад туслахын тулд самбарт хэд хэдэн түлхүүр үгс, хэллэгийг бич. Та мөн суралцагчдад тав тухтай байхад туслахын тулд тэднийг ангид ирэхээсээ өмнө гэртээ тухайн хичээлийг англи хэл дээр болон төрөлх хэл дээрээ судлахад урьж болно.
-
Toggle ItemEnglishConnect хөтөлбөрийг насанд хүрээгүй хүүхдүүдэд зааж байхад тухайн ангид хариуцлага хүлээх чадвар бүхий насанд хүрсэн хоёр хүн байхгүй бол яах вэ?Насанд хүрээгүй хүүхдүүд суралцдаг ангид хариуцлага хүлээх чадвар бүхий насанд хүрсэн хоёр хүн байхгүй бол хичээл ОРОХГҮЙ. Үүний адил, насанд хүрсэн хүн насанд хүрээгүй хүүхэдтэй ганцаарчилж ажиллаж болохгүй. Эдгээр дүрэм журам нь бүх хүнийг хамгаалахын тулд өгөгдсөн.
-
Toggle ItemСуралцагчдын ахицыг би хэрхэн хянах вэ?Хичээлийн эхэнд, суралцагчдыг өөрсдийн Миний англи хэлний дадлага хийх төлөвлөгөөг ангийнхантайгаа давтан харж, ирэх долоо хоногт бие биендээ туслах төлөвлөгөө гаргахад урь. Хичээлийн үеэр, нэмэлт дэмжлэг хэрэгтэй суралцагчдыг тодорхойлж, тэдэнд туслах ангийнхаа өөр нэг суралцагчтай холбогдоход нь тусал. Хичээлийн төгсгөлд, суралцагчдыг өдөр бүр дадлага хийх зорилгодоо хүрэхийн тулд итгэлээр үйлдэхэд урь.
- What’s App эсвэл өөр холбоо харилцааны платформыг ашиглан нийтийн бүлэг үүсгэвэл амар байж магадгүй. Долоо хоногйин туршид захиас, урилгуудыг бүлэгтэй хуваалц.
- Насанд хүрээгүй суралцагчтай хичээлээс гадуур холбогдох бол эцэг эхээр нь дамжуулж холбогдох хэрэгтэй.
-
Toggle ItemХамгийн чухал үйл ажиллагаанууддаа ихэнх цагаа зориулахын тулд хичээлийн цагаа яаж зохицуулах вэ?Үгсийн санг давтах, дүрмийн талаар ярилцах цагаа хязгаарла. Хичээлийн ихэнх цагийг суралцагчдад хосоороо болон цөөн хүнтэй бүлгээрээ ярианы үйл ажиллагааг давтахад нь туслахад зориулах ёстой.
-
Toggle ItemЯрианы хичээл дээр дүрэм зааж болох уу?Та суралцагчдад англиар ярих дадлага хийхэд нь туслахад анхаарах ёстой. Дүрмийн тухай ямар нэгэн тайлбар энгийн бөгөөд товч байх хэрэгтэй. Урт тайлбар хэлэхээс зайлсхийж, 4-5 товч жишээ хуваалцан, үргэлжлүүлэн дадлага хийхэд суралцагчдыг урь. Суралцагчид хичээлийн бус цагаар онлайн эх сурвалжуудыг ашиглан, хариултаа авч чадна. Хэлний талаар ярихын оронд хэлээ давтах нь сурах хамгийн үр дүнтэй арга гэдгийг сана.
-
Toggle ItemЯрианы хичээл дээр үгсийн сан зааж болох уу?Суралцагчдыг хичээлээс өмнө үгсийн санг цээжлэхэд урь. Суралцагчид онлайн эх сурвалжуудыг ашиглан, утга болон дуудлагыг сурч чадна. Хичээлийн эхэнд суралцагчдад хосоороо үгсийн санг хэдэн минут давтах боломж өг. Үгсийн санг давтаж хэлэхэд цаг бүү зарцуул. Суралцагчид үгсийг ярианы үйл ажиллагаандаа ашигласнаар илүү сайн санах болно.
-
Toggle ItemСуралцагч хичээлд хоцорч ирэхэд, эсвэл сургалт аль хэдийн эхэлсний дараа элсэж орохыг хүсвэл зааварлагч юу хийх ёстой вэ?Суралцагч хичээлд хоцорч ирвэл, тухайн үед болж буй үйл ажиллагаанд оролцоход нь туслахад ангийн өөр нэг суралцагчийг урь.
- Хэрэв суралцагч эхний хичээл явагдсаны дараа сургалтанд элсэн орвол, хичээлийн эхэнд эсвэл дараа нь цаг гаргаж, шинэ суралцагчийг халуун дотноор хүлээж ав. Сургалтыг ойлгож, дараагийн хичээлд бэлтгэхэд нь түүнд туслахад ангийн нэг суралцагчийг урь.
-
Toggle ItemДолоо хоногийн турш илүү сайн давтахад нь суралцагчдад би хэрхэн туслах вэ?Суралцагчийн гарын авлагад “Миний англи хэлний дадлага хийх төлөвлөгөө” дотор байгаа зөвлөгөө, эх сурвалжуудыг суралцагчдад сануул. Долоо хоног бүр шалга.
Суралцагчдыг englishconnect.org/learner resources дээр байгаа онлайн эх сурвалжуудыг ашиглахад урь.
Өөр санал болгох зүйлс:
Gospel Library апп дээрх Сүмийн эх сурвалжуудыг сонсох, ярих, унших, бичих дадлага хийхдээ ашигла. -
Toggle ItemEnglishConnect бүлэгт заахын тулд би туршлагатай байх ёстой юу?Үгүй. Материалууд нь хангалттай мэдлэгээр хангана. Таны үүрэг бол суралцагчдыг хайрлаж, нөхөрлөлийг болон итгэл үнэмшлийг дэмжих орчинг бий болгох юм. Суралцагчдад таны өөдрөг хандлага, дэмжлэг, урамшуулал хэрэгтэй. Та Сүнсийг залбирч эрэлхийлэн, суралцагч бүрийн хэрэгцээг ойлгохыг хичээснээр суралцагчдад өөртөө итгэлтэй байж, амжилтанд хүрэхэд нь туслахаар удирдуулах болно. Сургалтын эх сурвалжууд Багшийг хөгжүүлэх сургалт хуудсанд байгаа. Дэлгэрэнгүй судал.
-
Toggle ItemEnglishConnect 1, 2 бүлгүүд хэр удаан уулздаг вэ?EnglishConnect 1, 2 ярианы хичээл ерөнхийдөө 25 долоо хоногийн турш долоо хоногт нэг удаа болдог. Эдгээр хичээл нь 90 минут үргэлжилдэг. Суралцагч сургалтанд давтан сууж болно.
- EnglishConnect 3 бүлгүүд ерөнхийдөө 14 долоо хоногийн турш долоо хоногт нэг удаа уулздаг. Одоогоор хичээлүүд нь BYU-Pathway Worldwide болон Айдахо дахь БИЯС-ийн тухайн хичээлийн жилийн хуваарийн дагуу явагддаг юм. Долоо хоног тутмын цугларалт нь 90 минут үргэлжилдэг. Суралцагч сургалтаа хэд хэдэн улиралд давтан авч болно.
-
Toggle ItemEnglishConnect 1, 2 бүлгүүд хэзээ уулздаг вэ?Үүнийг орон нутгийн түвшинд, багшийн боломжтой цаг болон байрны хуваариас хамаарч шийднэ.
-
Toggle ItemEnglishConnect 1, 2 бүлгүүд хэрхэн эхлэх вэ?Бүлгүүд ямагт орон нутгийн удирдагчдын удирдлаган доор цугларах ёстой. Орон нутгийн удирдагчдын удирдлаган доор гишүүд болон номлогчид EnglishConnect бүлгүүдийг эхлүүлж болно. Бүлгийн гишүүдийг оролцоход урьж эсвэл гишүүд өөрсдөө бүлэгт нэгдэж болно. Бүлгүүдийг зохион байгуулахдаа ихэвчлэн онцгой цугларалт хийдэг ба хийхгүй байсан ч болно. Бүлэг бүрд доод тал нь насанд хүрсэн хоёр багш байх ёстой.
-
Toggle ItemБи ямар нэгэн сургалтад хамрагдах уу?Бүлгийн анхны уулзалтаас хэдэн долоо хоногийн өмнө EnglishConnect хөтөлбөрийг хариуцдаг мэргэжилтэн эсвэл удирдагч тантай холбоо барьж, таныг багшийн сургалтанд суухад урина. Энэ нь танд багшийн үүрэг болон хэрхэн заах талаар мөн өөрийн бусад үүргийг ойлгоход туслах юм. Хэрэв та илүү ихийг олж уншихыг хүсвэл эндээс багшийн сургалтын эх сурвалжуудыг олж авч болно.
-
Toggle ItemМанай бүлгийнхэн хаана уулзах вэ? Би сүмийн байранд орох зөвшөөрлийг хэрхэн авах вэ?EnglishConnect ярианы бүлгүүд нь ерөнхийдөө сүмийн байранд уулздаг. Сүмийн байр руу нэвтрэх зөвшөөрлийг мэргэжилтэн юмуу орон нутгийн удирдагчаасаа асуух хэрэгтэй.
-
Toggle ItemБи бүлгийн цугларалтынхаа эх сурвалжуудаа хаанаас олж авах вэ?Та эндээс номуудын цахим хувилбарыг болон бүх видео бичлэгийн холбоосыг олж авч болно. Утасгүй интернэт үргэлж найдвартай байдаггүй тул ярианы үйл ажиллагааны видео бичлэгүүдийг урьдчилаад татаж авах нь сайн байдаг. Бүлгийн гишүүдэд зориулсан гарын авлагуудыг хангалттай тоогоор олж авахын тулд мэргэжилтэнтэй ажилла.
-
Toggle ItemБи өөрөө цугларалтанд очиж амжихгүй бол яах вэ?Таныг байхгүй үед ангийнханд тань хичээл заахыг туслах багшаасаа эсвэл өөр багшаас асуу. Бүлгийнхээ насанд хүрсэн нэг гишүүнийг туслах багшид туслахад урь.
-
Toggle ItemХэрэв ямар нэгэн баяр эсвэл хүндэтгэх шалтгааны улмаас бүлгийн ихэнх нь уулзалтандаа ирж амжихгүй болсон үед яах вэ?Та хичээлээ хойшлуулж болно. Мэргэжилтэндээ мэдэгдэнэ үү. Эдгээр тохиолдолд зарим бүлэг сургалтаа төгсөхийн тулд 25-аас дээш долоо хоног зарцуулах болдог.
-
Toggle ItemХэрэв нэг нь ирэхээ болих эсвэл гарахыг хүссэн үед яах вэ?Заримдаа ийм зүйл тохиолддог. Бүлэгтэйгээ хамтарч энэ хүнийг дараагийн уулзалтад ирэхэд нь урь. Түүний ангийнханд түүнийг дэмжиж, урамшуулдаг байхад тусал. Энэ хүний амьдралд түүнийг хичээлдээ оролцох боломжгүй болгож байгаа ямар зүйл тохиолдож байгааг олж мэдэхийг хичээ.
-
Toggle ItemИх ярьж, үйл ажиллагаанд давамгайлж байгаа бүлгийн гишүүнтэй би хэрхэн харьцах вэ?Бусадтай хуваалцах нь бие даах чадвар хөгжүүлэх бүлгийн нэг хэсэг боловч заримдаа нэг нь бусдад ярих боломж олгохгүй дэндүү их ярьдаг байж магадгүй. Тэр хүнтэй хувьчилж, бүлгийн уулзалтаас тусдаа уулзах нь тус болж мэднэ. Юу анзаарснаа болон энэ нь бүлэгт хэрхэн нөлөөлнө гэж бодож байгаагаа тайлбарла. Тухайн хүнээс санаа зовоож буй зүйлээ хуваалцахыг хүсэж, мөн бүлгийн хүн бүрд илүү тохирох шийдэл дээр санал нэгдэж байгаа эсэхээ олж мэд.
-
Toggle ItemБи бүлгийн төгсгөлд хэрхэн тайлангаа гаргаж, төгсөлтийн сертификатаа хүлээн авах вэ?Сүүлийн хичээл орохоос өмнө мэргэжилтэнтэйгээ хамтарч оролцсон батламжуудыг хэвлээд, нэрсийг нь бичиж, гарын үсэг зуруул. Бүлгийн сүүлчийн уулзалт дээр батламжуудыг суралцагчдад гардуулж өгнө.
Хамгийн сүүлчийн хичээлийн дараа, багш эсвэл мэргэжилтэн srs.churchofjesuschrist.org/register. дээр байгаа Бүлгийн төгсөлтийн тайланг бөглөнө. -
Toggle ItemБи өөр итгэл үнэмшилтэй бүлгийн гишүүдтэй хэрхэн ажиллах хэрэгтэй вэ?EnglishConnect ярианы анги хүн бүрд нээлттэй. Бүлгийнхээ бүх гишүүнд халуун дулаан уур амьсгалыг мэдрэхэд нь туслахын тулд тэдэнтэй хамтарч ажилла. Өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийн ойлголт, үзэл бодолд мэдрэмтгий ханд. Зөвхөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд ашиглагддаг зарим судар эсвэл эшлэлийг тайлбарлах хэрэг гарч болно. Итгэл үнэмшил дээр суурилсан зарим амлалтыг өөрчлөх шаардлага гарч болно.
Удирдагчдын тавьдаг нийтлэг асуултууд
-
Toggle ItemEnglishConnect гэж юу вэ?EnglishConnect нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс англи хэл сурахад зориулан гаргасан багц бүтээгдэхүүн юм. EnglishConnect хөтөлбөрийн зорилго нь суралцагчдад нөхөрлөлийг болон итгэл үнэмшлийг дэмжих орчинд англи хэлний мэдлэгээ хөгжүүлэхэд туслах явдал юм. Суралцагч Англи хэлний мэдлэгээ сайжруулснаар ажил эрхлэлт, боловсрол, үйлчлэл, нөхөрлөлийн олон олон боломжуудыг нээж чадна.
-
Toggle ItemСуралцагчид энэ сургалтын талаар юу хэлдэг вэ?2018-2019 онд EnglishConnect 1, 2 суралцагчдаас авсан судалгаагаар дараах үр дүн гарчээ.
95% нь сэтгэл хангалуун байсан бөгөөд түүний 80% нь EnglishConnect ангид дахин сурахаа илэрхийлсэн.
90% нь өөр бусад боловсролын чиглэлд бэлтгэхэд EnglishConnect тусалсан гэж мэдээлсэн.
98% нь EnglishConnect бусад англи хэлний эх сурвалжуудтай ижил эсвэл илүү үр дүнтэй байдаг гэсэн байна.
88% нь зааварлагч их эсвэл маш их үр дүнтэй; 91% нь зааварлагчийн англи хэлний мэдлэг хангалттай гэж хэлсэн.
EnglishConnect хөтөлбөрийн үндсэн ач холбогдол нь зардал багатай эх сурвалжууд, материалын чанар, сүнслэг байдалд төвлөрсөн туршлага юм. -
Toggle ItemАнгли хэл сурах нь хувь хүнд хэрхэн тусалдаг вэ?Англи хэл сурснаар тухайн хүний ажил эрхлэлт, боловсрол, үйлчлэлийн боломжууд харьцангуй ихээр нэмэгддэг. Төрөлх хэл нь англи хэл биш улсад, англи хэлтэй уугуул иргэд 30-50% өндөр цалин авдаг.
Англи хэлтэй улс орнуудад англи хэл сурсан цагаач, дүрвэгчид ажил олох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, боловсролын боломжуудыг ашиглах, байгаа газраа дасан зохицохдоо илүү боломжтой байдаг -
Toggle ItemБи EnglishConnect 1, 2 сургалтыг хэрхэн явуулах вэ?Та бүс нутагтаа EnglishConnect хөтөлбөрийн алсын харааг тодорхойлоход чухал үүрэгтэй юм. Хэрэгжүүлэх зааварт байгаа зааварчилгааг уншиж, дагана уу. Дэлгэрэнгүй.
-
Toggle ItemБи хэнийг багшаар дуудах вэ?EnglishConnect багш нар нь дунд түвшний англи хэлний ярих чадвартай хүмүүс байдаг. EnglishConnect багш нар суралцагчдыг хайрладаг, өөдрөг, урам зоригтой, найдвартай хүмүүс байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг хэрэгжүүлэх заавраас авна уу. Дэлгэрэнгүй.
-
Toggle ItemБагш нарыг хэн сургадаг вэ?Мэргэжилтнүүд багш нарт анхан шатны ойлголтыг болон үйл ажиллагаа явуулах сургалтыг өгнө. Тэд багшийн сургалтын материалуудыг үнэлж дүгнэхэд багш нарт дэмжлэг үзүүлнэ. Багш нар хамтдаа суралцаж, бие биеэ дэмжихийн тулд багш нарын зөвлөлийн хурлыг тогтмол хийж уулзалдахыг хүсэж болно. Дэлгэрэнгүй.
-
Toggle ItemБидэнд ямар материал хэрэгтэй вэ?Сургалт бүр багшийн гарын авлага мөн суралцагчийн гарын авлагатай. Гарын авлагуудыг татаж авах юм уу Сүмийн хангамжийн төвөөр дамжуулан худалдаж авч болно. Хэрэгжүүлэх заавар болон сургалтын эх сурвалж хуудсыг үзнэ үү. Дэлгэрэнгүй.
-
Toggle ItemБид материалаа хэрхэн авах вэ?Гарын авлагуудыг вэбсайтаас татаж авах юм уу Сүмийн хангамжийн төвөөр дамжуулан захиалж авч болно. Дэлгэрэнгүй.
-
Toggle ItemХэн зардлуудыг төлдөг вэ?Орон нутгийн нэгж болон номлол нь хэвлэсэн материалын үнийг тэд төлөх эсвэл суралцагч өөрсдийн гарын авлагуудаа худалдаж авах эсэхийг шийднэ. Суралцагчид гарын авлагыг Сүмийн хангамжийн төвөөр дамжуулан захиалж болно. Дэлгэрэнгүй.
-
Toggle ItemАль сургалтыг явуулахаа бид хэрхэн шийддэг вэ?Мэдээлэл авахыг хүсвэл хэрэгжүүлэх зааврыг үзнэ үү. Дэлгэрэнгүй.
-
Toggle ItemБид суралцагчдыг өсөж хөгжихөд хэрхэн тусалдаг вэ? Сургалтанд болон сургалт хооронд?Хэл сурах амаргүй. Үүнд байнгын хичээл зүтгэл, тэвчээр, итгэл шаардагддаг. Та итгэлээ илэрхийлж, урам зориг өгч, амжилтанд хүрэхэд хяналт тавьснаар тусалж чадна. Мэдээлэл авахыг хүсвэл хэрэгжүүлэх зааврыг үзнэ үү.
-
Toggle ItemEnglishConnect хөтөлбөр хаанаас гарсан бэ?EnglishConnect нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээс санхүүждэг хөтөлбөр юм. Энэ нь анх дэлхий даяар хэрэгжих боловсролын хөтөлбөрийн нэг хэсэг болсон бөгөөд ба Сүмийн боловсролын систем, Халамж болон бие даах чадвар хөгжүүлэх үйлчилгээ, Номлогчийн албаны хамтын хичээл зүтгэлээр үргэлжлэн явагдсаар байна. EnglishConnect ангиуд Хойд Америкаас бусад газарт эхэлж байсан бол одоо дэлхий даяар түгээд байна. EnglishConnect ангиудад мянга мянган хүн элсэн орж, нөхөрлөлийг болон итгэл үнэмшлийг дэмжих орчинд англи хэл сурах онцгой боломжийн үр өгөөжийг хүртсээр байгаа билээ.
-
Toggle ItemEnglishConnect хүмүүст хэрхэн тусалдаг вэ?Дэлхий даяар олон хүнд англи хэл сурахад нь зардал, байршил, цаг хугацаа, өөртөө итгэлтэй бус байдал, хүртээмж зэрэг саад бэрхшээлүүд тулгардаг. EnglishConnect нь зардал, байршил, цаг хугацаа, өөртөө итгэлтэй бус байдал, хүртээмж зэрэг саад бэрхшээлүүдийг шийдэж чадсан юм. EnglishConnect нь сайн мэдээнд төвлөрсөн орчинд англи хэлний чадвараа хөгжүүлэх онцгой боломжийг суралцагчдад өгдөг. Сургалтын үр дүнд хүрсэн суралцагчид ажил эрхлэлт, үйлчлэл, боловсролын – ялангуяа BYU-Pathway Worldwide хөтөлбөрөөр дамжуулан авах боломжуудаа нэмэгдүүлнэ.
-
Toggle ItemEnglishConnect ангиуд хэрхэн эхэлдэг вэ?
- EnglishConnect 1, 2 ярианы ангийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд болон номлогчид орон нутгийн Сүмийн удирдагчдын удирдлаган доор заадаг. Чухамдаа, орон нутгийн Сүмийн удирдагчид болон номлолын ерөнхийлөгчид хамтран ажиллаж, хэрэгцээг тодорхойлж, ангиудыг зохион байгуулна. Орон нутгийн Сүмийн удирдагч нь EnglishConnect 1, 2 ангийн удирдлагыг бие даах чадварын хороо эсвэл томилогдсон мэргэжилтэнд даалган өгч болно.
- EnglishConnect 3 ангиуд нь Бүсийн халамж, бие даах чадварын менежер болон орон нутгийн удирдагчдын хоорондын уялдаа холбоотойгоор BYU-Pathway Worldwide хөтөлбөрөөр дамжин заагддаг юм. Дэлгэрэнгүй.
-
Toggle ItemEnglishConnect ангиудыг хэн заадаг вэ?
- EnglishConnect 1, 2 ангиудыг орон нутгийн сүмийн гишүүд болон номлогчид заадаг. Чухамдаа, орон нутгийн Сүмийн удирдагчид болон номлолын ерөнхийлөгчид хамтран ажиллаж, хэрэгцээг тодорхойлж, ангиудыг зохион байгуулна. Гадас, тойргууд EnglishConnect 1, 2 ангиудыг явуулж байгаа бүс нутагт англи хэлтэй номлогчид туслах багшаар үйлчилж болно. Гадас, тойргууд EnglishConnect анги явуулахгүй байгаа бүс нутагт номлолын ерөнхийлөгч EnglishConnect хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ англи хэлний мэргэжилтнийг хяналт тавихад, англи хэлний номлогчдыг багшаар томилж болно.
- EnglishConnect 3 ангиудыг гишүүд юм уу номлогчид зохицуулна. Дэлгэрэнгүй.
-
Toggle ItemБүлгүүд хэр удаан уулздаг вэ?
- EnglishConnect 1, 2 ярианы хичээл ерөнхийдөө 25 долоо хоногийн турш долоо хоногт нэг удаа болдог. Эдгээр хичээл нь 90 минут үргэлжилдэг. Суралцагч сургалтандаа давтан сурч болно.
- EnglishConnect 3 бүлгүүд ерөнхийдөө 14 долоо хоногийн турш долоо хоногт нэг удаа уулздаг. Одоогоор хичээлүүд нь BYU-Pathway Worldwide болон Айдахо дахь БИЯС-ийн тухайн хагас жилийн хуваарийн дагуу явагддаг юм. Долоо хоног тутмын цугларалт нь 90 минут үргэлжилдэг. Суралцагч сургалтаа хэд хэдэн улиралд давтан авч болно.
-
Toggle ItemEnglishConnect суралцагчид коллежийн кредит авдаг уу?Одоогоор EnglishConnect сургалтууд кредитгүй. Гэхдээ EnglishConnect 3 сургалтын хөтөлбөр нь суралцагчдыг BYU-Pathway Worldwide хөтөлбөрийн анхны сургалт болох PathwayConnect-д амжилттай бэлтгэхэд зориулагдсан байдаг.
-
Toggle ItemХэн оролцох хэрэгтэй вэ?
- EnglishConnect 1, 2: Оролцогчид нь дор хаяж 11 настай байна. Насанд хүрээгүй суралцагчид эцэг эхийн зөвшөөрлийн маягтыг заавал өгнө. Чухамдаа, орон нутгийн удирдагчид болон номлолын ерөнхийлөгчид хамтран ажиллаж, хэрэгцээг тодорхойлж, ангиудыг зохион байгуулна. Удирдагчид, гишүүд, номлогчид хамтдаа ажиллаж, сургалтуудад дэмжлэг үзүүлж, найзууд, гэр бүлийн гишүүдээ урих үед EnglishConnect сургалт хамгийн үр дүнтэй байдаг.
- EnglishConnect 3: Оролцогчид нь дор хаяж 11 настай байна. Насанд хүрээгүй суралцагчид эцэг эхийн зөвшөөрлийн маягтыг заавал өгнө. Суралцагчид уг сургалтанд шууд бүртгүүлж болно. Дэлгэрэнгүй.
-
Toggle ItemӨөр итгэл үнэмшилтэй хүмүүс оролцож болох уу?EnglishConnect 1, 2: Мэдээж, болно. Өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийн ойлголт, үзэл бодолд мэдрэмтгий ханд. Зөвхөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд ашиглагддаг зарим судар эсвэл эшлэлийг тайлбарлах хэрэг гарч болно. Итгэл үнэмшил дээр суурилсан зарим амлалтыг өөрчлөх шаардлага гарч болно.
-
Toggle ItemEnglishConnect 1, 2 хөтөлбөрийн багшид тавигдах шаардлагууд юу вэ?EnglishConnect багш нар суралцагчдыг хайрладаг, өөдрөг, урам зоригтой, найдвартай хүмүүс байдаг. EnglishConnect багш нар суралцагчдад хоорондоо харилцаж, өөрөө өөртөө итгэдэг болоход тусалдаг. Материалууд нь мэдлэгээр хангадаг бөгөөд багшийн үүрэг нь Сүнсийг дагаж, нөхөрлөлийг болон итгэлийг дэмжихүйц орчинг бүрдүүлэх явдал юм. Сургалтын эх сурвалжуудыг авах боломжтой. Дэлгэрэнгүй.
-
Toggle ItemБид EnglishConnect 1, 2 бүлгээ хэрхэн бүртгүүлэх вэ?Элсэлт болон оролцооны мэдээллийг онлайнаар Бие даах чадварын бүлгийн бүртгэлийн хэрэгслээр хянах болно. Бие даах чадварын мэргэжилтэн эсвэл багш бүлгээ srs.churchofjesuschrist.org/register хаягаар орж бүртгүүлэн, хяналт тавих хэрэгтэй.
-
Toggle ItemEnglishConnect сургалтын материалуудыг хэрхэн ашиглаж болох вэ?EnglishConnect 1, 2 материалуудыг татаж авах юм уу Сүмийн хангамжийн төвөөр дамжуулан захиалж авч болно. Дэлгэрэнгүй.
-
Toggle ItemEnglishConnect сургалтууд батламж өгдөг үү?EnglishConnect 1, 2: Сургалт явагдаж дуусахад, удирдагчид хичээлдээ тогтмол суусан суралцагч бүрд оролцсон батламж өгч болно. Мэргэжилтнүүд эсвэл зааварлагчид батламжуудыг гардуулж өгнө.
Тайлбар: Энэ нь зөвхөн оролцсоныг баталдаг. EnglishConnect 1, 2 хичээлүүд нь гэрчилгээ олгодог итгэмжлэгдсэн сургалт биш бөгөөд их сургуулийн кредит олгодоггүй. (зураг болон PDF)
EnglishConnect 3: Сургалт явагдаж дуусахад, суралцагчид хичээлийн гүйцэтгэлээсээ хамаарч төгсөлтийн батламж авч болно. -
Toggle ItemEnglishConnect 1, 2 багш нар дуудлага эсвэл томилолт авах шаардлагатай юу?EnglishConnect 1, 2 багш нарыг дуудаж эсвэл томилж болно. Үүнийг орон нутгийн удирдагчид шийднэ.
-
Toggle ItemEnglishConnect 1, 2 багш нарыг хэрхэн дуудаж эсвэл томилох ёстой вэ?EnglishConnect 1, 2 багш нарыг ерөнхийдөө орон нутгийн удирдлага нь дуудаж эсвэл томилдог. Дуудлага эсвэл томилолтыг оноож өгөх үед удирдагчид дуудлагын талаар мэдээлэл хуваалцвал сайн. Багш байхтай холбоотой зарим мэдээллийг энэ вэбсайтад оруулсан.
-
Toggle ItemБид EnglishConnect 1, 2 бүлгээ хэрхэн бүртгүүлэх вэ?EnglishConnect 1, 2 анги эхлэх үеэр багш нь srs.churchofjesuschrist.org/register хаягаар орж, бүлгийнхээ бүртгэлийн тайланг бөглөнө.
For all EnglishConnect programs, the following terms apply instead of the BYU Privacy Notice at the bottom of the page:
EnglishConnect Terms of Participation | Terms of Use | Privacy Notice