Багшийн сургалт
Англи хэл зааж, Бурханы хүүхдүүдэд үйлчлэх хүсэлтэй байгаад тань баярлалаа. Та Тэнгэрлэг Эцэгийн хайрыг, мөн таны хичээл зүтгэл суралцагчдын амьдралыг одоо болон ирээдүйд адисална гэсэн баталгааг мэдэрнэ гэж бид найдаж байна.
Амжилттай байхын тулд та EnglishConnect хөтөлбөрийн зорилго болон уг зорилгод хүрэхэд гүйцэтгэх үүрэг даалгавраа ойлгох хэрэгтэй болно.
EnglishConnect хөтөлбөрийн зорилго юу вэ?
EnglishConnect 1, 2 нь ердийн англи хэлний ангиуд биш юм. EnglishConnect хөтөлбөр нь суралцагчдад дараах зүйлсээр туслах зорилготой. Үүнд:
- Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх
- Илүү чадвартай суралцагчид болох
- Сайн мэдээнд төвлөрсөн орчинд англи хэлний чадвараа хөгжүүлэх
EnglishConnect сургалтууд нь суралцагчдад нөхөрлөлийг болон итгэл үнэмшлийг дэмжих орчинд англи хэлний чадвараа хөгжүүлэх онцгой боломжийг олгодог.
Та заахдаа суралцагчдынхаа хэрэгцээг ойлгож, тэдэнд зорилгодоо хүрэхэд нь хэрхэн туслахаа мэдэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэн залбир. Та өөрийгөө сүнслэгээр бэлтгэж, чадах бүхнээ хийхийг хичээвэл Тэнгэрлэг Эцэг энэ зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд таны чадавхийг нэмэгдүүлэх болно.
Би ямар үүрэгтэй вэ?
Таны хамгийн чухал үүрэг бол суралцагчдад Сүнсийг мэдэрч, тэд тэнд харьяалагддаг гэдгээ ойлгож, Тэнгэрлэг Эцэг тэдэнд англи хэл сурахад тусална гэдэгт итгэлтэй байхуйц орчинг бүрдүүлэх явдал юм.
Сүнс жинхэнэ багш гэдгийг сана. Таны үүрэг бол Сүнс заах орчинг бий болгох юм. Та суралцагчдад хайр, дэмжлэгийг мэдэрч, англи хэл сурахдаа Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг хэрхэн эрэлхийлэхээ сурахад нь тусалж чадна.
Та англи хэл заах туршлагатай байх албагүй. Танд хэрэгтэй бүх зүйл сургалтын материалд орсон байгаа. Та энэ үүргээ гүйцэтгэж, сайжрахыг эрэлхийлж залбирвал Тэнгэрлэг Эцэг танд тусална (Ифер 12:27-г үзнэ үү).
Та EnglishConnect хөтөлбөрийг заахаар бэлтгэхдээ дараах асуултуудыг бодож үзээрэй:
- Би хэрхэн сүнслэг байдлаар бэлтгэх вэ?
- Би хэрхэн Сүнсийг хичээл болгонд урьж авчрах вэ?
- Би хэрхэн хүн бүрийг найрсаг уур амьсгалыг мэдэрч, өөртөө итгэлтэй байхад туслах вэ?
Би хэрхэн амжилттай байж чадах вэ?
Та ангийнхаа суралцагчдад англи хэл сурж, итгэлээ хөгжүүлэхэд туслахын тулд олон зүйлийг хийж болно. Суралцагчдынхаа хэрэгцээнд анхаарч, сайжрахыг эрэлхийлэхдээ Сүнсний удирдамжийг залбирч эрэлхийл.
Суралцахуйн зарчмуудыг хэрэгжүүлэхэд нь суралцагчдад тусал
Та доор жагсаасан зарчмуудыг хэрэгжүүлэхэд суралцагчдад туслахын тулд Сүнсийг эрэлхийлснээр хамгийн их амжилтанд хүрнэ. Зарчим бүрийг залбирч, судал. Суралцагчдад англи хэлийг хамтдаа сурахдаа эдгээр зарчмыг хэрэгжүүлэхэд нь хэрхэн туслахаа төлөвлө.
- Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх
- Өөрсдийн хичээл сурлагад хариуцлага хүлээдэг байх
- Бие биедээ зааж сургах
- Хийснээр сурах
Сайжрахыг эрэлхийлэх
Таныг энэ дуудлагаа гүйцэтгэхийг залбиралтайгаар эрэлхийлэхэд Сүнс танд хэрхэн сайжрахаа мэдэхэд туслах болно. “Аврагчийн арга барилаар заах нь” гарын авлага дээрх болон доор жагсаасан байгаа суралцахуйн зарчмуудыг судал. Хичээл бүрийн дараа, эдгээр зарчим болон EnglishConnect багшийн гарын авлагад байгаа “Өөрийгөө үнэлэх хүснэгт” зэргийг ашиглан өөрийн ахиц дэвшлийг үнэлэхэд цаг гарга. Юуг сайн хийж байгаагаа олж мэд. Сайжруулахыг хүсэж байгаа зүйлээ тодорхойлж, сурч буй зүйлээ хэрэгжүүлэх тодорхой төлөвлөгөө гарга.
EnglishConnect багшийн хувьд та суралцагчид “судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэх” (С ба Г 88:118) орчинг бүрдүүлэх онцгой үүрэг хариуцлагатай. Та “Бурханд бүх юм боломжтой” (Марк 10:27) гэсэн Аврагчийн амлалтыг мэдрэхийн тулд итгэлээр үйлдэхэд нь суралцагчдад тусалж чадна. Энэ туршлага EnglishConnect хөтөлбөрөөс гадна тэдний амьдралыг адисална. Та Сүнсийг эрэлхийлж, чадах бүхнээ хийх юм бол Тэнгэрлэг Эцэг танд тусална гэдэгт найд. Сүнс танд хэрэгтэй удирдамжийг “тухайн цагт” танд ѳгѳх болно (С ба Г 100:6) гэдэгт итгэ. Та Сүнсийг эрэлхийлж, зааж буй хүмүүсээ хайрласнаар суралцагчдад Сүнсийг болон найрсаг байдлыг мэдэрч, Тэнгэрлэг Эцэг тэдэнд англи хэл сурахад тусална гэдэгт итгэлтэй байхуйц орчинг бүрдүүлж чадна.

Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх
EnglishConnect хөтөлбөрийн зорилго нь суралцагчдад Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх орчинд англи хэлний чадвараа сайжруулахад туслах явдал юм. Та суралцагчдыг хэлний бэлгийн төлөө залбирч, зорилгоо биелүүлэхийн төлөө итгэлээр үйлдэхэд урьснаар тусалж чадна. Тэнгэрлэг Эцэг тэдэнд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийл. Урамшуулан дэмж. Хичээл бүр дээр цаг гаргаж, суралцагчдад бие биендээ заах, итгэлээ илэрхийлэх боломжуудыг өг. Суралцагчдыг сорилт бэрхшээлийг даван туулж, зорилгуудаа биелүүлэхдээ Есүс Христийн боломж олгогч хүчийг хүлээн авсан туршлагаасаа хуваалцахад урь.
Дараах асуултуудыг тунгаан бод:
- Англи хэлийг сурах үйл явцаар дамжуулан Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь суралцагчдад би хэрхэн тусалж чадах вэ?
- Ялангуяа сүмийн гишүүн биш эсвэл Есүс Христийн сургаалыг мэдэхгүй хүмүүст би хэрхэн туслах вэ?

Хариуцлага хүлээдэг байх
Хариуцлага хүлээдэг байх
Сайжрахын тулд, суралцагчид өөрсдийн суралцах үйл явцад хариуцлага хүлээдэг байх ёстой. Долоо хоног тутмын хичээлд оролцох нь суралцах үйл явцын чухал хэсэг юм. Гэхдээ хэл сурах цорын ганц арга бол өдөр бүр дадлага хийх явдал юм. Англи хэлийг долоо хоногт 8–10 цаг сурч, дадлага хийдэг суралцагчид илүү хурдан сайжрах болно. Та суралцагчдыг өдөр бүр дадлага хийх зорилго тавьж, зорилгоо биелүүлэхийн төлөө итгэлээр үйлдэхэд урьснаар тусалж чадна. Суралцагчдыг өдөр тутам хийх англи хэлний гурван дадлыг бий болгоход урамшуул:
- Хэлний бэлгийн төлөө залбирах
- Мормоны Номыг унших
- Зорилгоо биелүүлэхийн төлөө итгэлээр үйлдэх
Суралцагчдыг гарын авлагынхаа урд байх “Миний дадлага хийх төлөвлөгөө” дээр өөрсдийн ахиц дэвшлээ тэмдэглэхэд урь. Та хичээлийн эхэнд өөрсдийн ахиц дэвшлээ ангийнхаа нэг хүнд хэлэхийг хүссэнээр тэдний ахиц дэвшлийг шалгаж болно. Суралцагчдыг англи хэлийг өдөр тутмын үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгох санаа оноог хуваалцахад урь. Суралцагчид хичээлээс гадуур тогтмол сурч, дадлага хийх хариуцлага хүлээсэн үед хамгийн их мэдлэгийг олж авдаг гэдгийг санаарай.
Дараах асуултуудыг тунгаан бод:
- Өдөр бүр англи хэл сурах, дадлага хийх хариуцлага хүлээдэг байхад нь суралцагчдад би хэрхэн тусалж чадах вэ?
- Ахиц дэвшлээ олж харахад нь би суралцагчдад хэрхэн тусалж чадах вэ?
- Хичээлийн үгсийн сан болон жишээ өгүүлбэрүүдийг хичээлээс өмнө цээжлэхэд нь суралцагчдад би хэрхэн тусалж чадах вэ?
Бие биедээ зааж сургах
Бие биедээ зааж сургах
Суралцагчид бие биедээ тусалж, зааснаар хамгийн сайн сурдаг. Хэл сурах хэцүү байж болно. Гэхдээ туслах бүлэгтэй байх нь суралцагчдад сэтгэлээр унасан эсвэл бууж өгмөөр байгаа үедээ хүртэл үргэлжлүүлэн сурахад нь тусална. Таны үүрэг бол суралцагчдад нэг нэгэнтэйгээ харилцах болон бие биендээ туслахдаа хайрыг мэдэрч, тав тухтай байх орчинг бий болгох юм. Суралцагчдад бие биенээ таньж мэдэн, итгэлцлийн харилцааг хөгжүүлэхэд тусал.
Тэдэнд ямар бэрхшээлүүд тулгараад байгаа болон түүнийгээ амжилттай даван туулахын төлөө тэд юу хийж байгаагаа хуваалцах боломжийг суралцагчдадөг. Суралцагч бүрд, тэр тусмаа Сүмийн гишүүн бус хүмүүст талархал хүлээж, бүлгийн нэг хэсэг гэдгээ мэдрэхэд нь туслах арга замуудыг залбирч, олж мэд. Суралцагчдыг бие биенээ дэмжин тусалж, хэцүү байдалд байгаа нэгэндээ тохинуулахад урамшуулан дэмж. Бүлгийнхэнд бүлгийн чатаар эсвэл өөр үйл ажиллагаагаар дамжуулан долоо хоногийн турш холбоотой байхад туслах тохирох арга замуудыг олохын тулд удирдагчидтайгаа зөвлөлд.
Дараах асуултуудыг тунгаан бод:
- Бүлгийнхэнд итгэлцэл болон нөхөрлөлийг хөгжүүлэхэд би хэрхэн туслах вэ?
- Бие биендээ зааж, туршлагаасаа хуваалцахад нь суралцагчдад би хэрхэн туслах вэ?
- Долоо хоногийн турш холбоотой байхад нь суралцагчдад би хэрхэн туслах вэ?

Хийснээр сурах
Хийснээр сурах
EnglishConnect 1, 2 нь ярианы хичээлүүд юм. Ярианы ангийн зорилго нь суралцагч бүрд аль болох их ярих дадлага хийх боломжийг олгох явдал юм. Суралцагчид хичээл бүр дээр бие биентэйгээ ярьж, дадлага хийх ёстой. Суралцагчдыг хичээлийн үгсийн сан болон жишээ өгүүлбэрүүдийг хичээлээс өмнө цээжлэхэд урамшуулан дэмж. Энэ нь тэдэнд ярианы ангийн үйл ажиллагаанаас илүү ихийг сурч авахад бэлэн байхад тусална. Цагаа төлөвлөж, хичээлийн ихэнх цагийг хосоороо эсвэл цөөн хүнтэй бүлгээрээ ярих үйл ажиллагааг хийхэд зориулах хэрэгтэй. Хосоороо эсвэл цөөн хүнтэй бүлгээр ажиллах нь суралцагч бүрд дадлага хийх илүү боломжийг олгодог.
Суралцагчид ярианы үйл ажиллагааг номоо ашиглахгүйгээр, хялбархан гүйцэтгэдэг болсон үед таны хичээл амжилттай болсон гэж ойлгож болно. Олон суралцагч бусдын өмнө ярих дадлага хийх, алдаа гаргахаасаа айж ичдэг. Та эрсдэлтэй алхам хийх болон бүтэлгүйтэхийг зөвшөөрдөг орчныг бий болгосноор тэдэнд тусалж чадна. Тэдний хичээл зүтгэлийг тэмдэглэх арга замуудыг бодож ол. Хэрэв суралцагчид алдаа гаргавал, тэдэнд алдаагаа олж мэдэх боломжийг олгож, амжилттай хийх хүртлээ ахин дахин оролдож үзэхийг зөвшөөр. Өөрийн алдаагаа баяртайгаар ухамсарлаж, засаж залруулан, үлгэр жишээ үзүүл. Хийснээр сурч мэдэн, итгэлээр үйлдсэнээр ирдэг баяр баяслыг мэдрэхэд нь суралцагчдад тусал.
Дараах асуултуудыг тунгаан бод:
- Хичээлийн ихэнх цагийг ярианы үйл ажиллагаанд зориулахын тулд үгсийн сан болон дүрмийн үйл ажиллагааны цагийг хэрхэн багасгах вэ?
- Би үйл ажиллагаа бүрийг яаж төлөвлөвөл бүх суралцагч ихэнх цагт ярьдаг болох вэ?
- Суралцагчид алдаа гаргахаасаа айж ичдэггүй орчинг би хэрхэн бий болгох вэ?

Англиар ярих
Англиар ярих
Та ангидаа зөвхөн англиар ярина гэсэн ойлголтыг бий болгож, тэднийг мөн ийн ярихад урь. Урт тодорхойлолт эсвэл тайлбараас зайлсхий. Харилцахдаа ердийн үгс, энгийн өгүүлбэр, гарын хөдөлгөөн, болон бусад эх сурвалжуудыг ашигла. Суралцагчдад асуулт байвал бусад суралцагчдыг туслахад урь. Суралцагчдыг байгаа эх сурвалжуудаа ашиглан хариултыг олоход урамшуул (суралцагчийн гарын авлага, толь бичиг, ангийнхан гэх мэт). Хэлэх бүх зүйлээ орчуулахаас зайлсхий. Хэрэв та энгийн өгүүлбэрээр, удаан давтан хэлбэл, ихэнх суралцагч ерөнхий санааг ойлгож чадна. Тэд үг бүрийг ойлгож байгаа эсэхэд анхаарах хэрэггүй.
Тэдэнд англи хэл дээр сонсож, харилцах боломжуудыг өгснөөр хамгийн сайнаар тусалж байгаа гэдэгтээ итгээрэй. Суралцагчдыг тантай болон бие биетэйгээ харилцахдаа англиар ярихад урамшуулан дэмж. Тэднийг эхлээд мэддэг үгсээ ашиглан англиар ярихыг хичээж, мэдэхгүй үгсээ аажмаар өөрсдөө сурахад урь. Суралцагчдыг жижиг дэвтэр, эсвэл өөр эх сурвалжуудыг ашиглан шинэ үгс, тодорхойлолтуудыг бичиж тэмдэглэхэд урамшуул. Та суралцагчдыг эх хэлээрээ ярьж байхыг сонсвол англиар ярих итгэлээр үйлдэхийг тэдэнд эелдгээр сануул. Англиар ярихад итгэл шаардлагатай бөгөөд итгэлээр үйлдэх нь бүх хүнд суралцахад туслах Сүнсийг урьдаг.
Дараах асуултуудыг тунгаан бод:
- Үргэлж англиар ярьж байгаа эсэхээ би яаж анхаарах вэ?
- Суралцагчдадаа англиар ярьж, итгэлээр үйлдэхэд нь би хэрхэн туслах вэ?
- Англиар ярихад аюулгүй, хөгжилтэй, мөн оролцоог дэмжсэн орчинг би хэрхэн бий болгох вэ?
Заах материал
For all EnglishConnect programs, the following terms apply instead of the BYU Privacy Notice at the bottom of the page:
EnglishConnect Terms of Participation | Terms of Use | Privacy Notice