Skip to main content

Зөвшөөрөгдсөн байршил

Тухайн улсад EnglishConnect 1, 2 сургалтыг санал болгохоос өмнө Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Зөвлөгөө өгөх ерөнхий алба хуулийн дагуу зөвшөөрөл өгсөн байх ёстой.

Доор дурдсан мэдээллийг уншина уу. Зөвшөөрөгдсөн байршил болон тухайн улсад тавигдах шаардлагуудын энэ жагсаалтыг үзнэ үү.

Зөвшөөрөгдсөн байршлуудад тавигдах хуулийн ерөнхий шаардлагууд

Зөвлөгөө өгөх ерөнхий алба EnglishConnect хөтөлбөртэй холбоотой дараах үйл ажиллагааны удирдамжийг батлав. Энэ удирдамж нь дэлхий даяар хэрэгжиж буй EnglishConnect 1, EnglishConnect 2, болон Learn English Now хөтөлбөрт хамаарах бөгөөд тухайн улсад тавигдах хуулийн шаардлагуудыг улс орон бүрийн EnglishConnect хуулийн хураангуйд дурдав.

  • 18 болон түүнээс доош насны суралцагчдын эцэг эхээс эцэг эхийн зөвшөөрлийн маягтыг ашиглан зөвшөөрөл авах.
  • Боломжтой бол эцэг эх хоёрын хоёулангийнх нь гарын үсгийг авсан байх. 18 болон түүнээс доош насны суралцагч бие даан, тусдаа амьдардаг бол эцэг эхийн зөвшөөрөл шаардлагагүй.
  • Бүрэн бөглөсөн маягтыг орон нутгийн удирдагчид аудитад зориулан хадгалах ёстой.
  • Хөтөлбөрт хамрагдсан оролцогчдоос ямар нэгэн төлбөр авч болохгүй.
  • Хөтөлбөрийн материалуудыг үнэ төлбөргүйгээр (онлайнаар татаж авах) юм уу орон нутгийн нэгжүүдээр дамжуулан эсвэл оролцогчид өөрсдөө хангамжийн төвүүдээс худалдан авч болно.
  • Хичээлийн цагийн хамгийн багадаа гуравны нэгд нь тодорхой хэмжээний шашны агуулгыг заах ёстой (нэг цагийн зааварчилгааны 20 минутанд буюу 90 минутын зааварчилгааны 30 минутанд нь шашны агуулга заах ёстой).
  • Тайлбар: Төлөвлөгөөний дагуу хичээл бүр дээр сайн мэдээний хичээл эсвэл Mиний бие даах чадвартай болох суурь зарчим хичээлийг зааж байгаа бол энэ шаардлага биелсэн гэж үзнэ.
  • 21-ээс доош насны хүмүүст заах EnglishConnect багшийг дуудахдаа тухайн орон нутгийн өсвөр үеийнхний багшийг дуудахдаа баримталдаг бүх жишгийг баримтална уу.
  • Удирдагч болон багшийн удирдамжид байгаа хөтөлбөрийн бүх зааврыг дагана уу. Үүнд мөн мэдээллийн нууцлалыг хадгалахын тулд онлайн бүртгэлийн системийн (байгаа бол) хэрэглэх заавар орно.
  • Номлогчийн виз эсвэл Сүмийн хууль ёсны статусд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж, англи хэл заахыг холбоо тогтоох арга болгон хэзээ ч ашиглаж байгаагүй улсад байгаа бүх номлол EnglishConnect материалуудыг ашиглаж эхлэхээсээ өмнө Зөвлөгөө өгөх ерөнхий албанаас тусгай зөвшөөрөл заавал авна.

For all EnglishConnect programs, the following terms apply instead of the BYU Privacy Notice at the bottom of the page:

EnglishConnect Terms of Participation | Terms of Use | Privacy Notice